Х.Нямбаатар: Хөдөөнийхөн махаа оруулж ирж зараад "Нарантуул"-аар ороод буцахад хоёр хоног хангалттай /ВИДЕО/

Х.Нямбаатар: Хөдөөнийхөн махаа оруулж ирж зараад "Нарантуул"-аар ороод буцахад хоёр хоног хангалттай /ВИДЕО/

УИХ-ын өнөөдрийн /2025.01.24/ чуулганы үеэр хотын дарга Х.Нямбаатар хөдөө орон нутгийн иргэдээс авч буй татварын талаар байр сууриа илэрхийллээ. 

ВИДЕО:

Тэрбээр, "Биднийг хөдөөний хүмүүсээс өндөр татвар авч байна гэж яриад байна. Яг хуучнаараа байгаа. Хөдөөнийхөн махаа оруулж ирж зараад "Нарантуул"-аар ороод буцахад хоёр хоног хангалттай. Хоёр хоногт мянган төгрөг гэдэг тариф хуучнаараа мөрдөгдөж байгаа. Хөдөөний машинууд орж ирээд хотын хөдөлгөөнд оролцоод халтуур хийгээд явж байгаа тохиолдолд 48 цагийн 49 дэх цагаас эхлээд өдрийн 5000 гэдэг тариф руу шилжиж байгаа. Түүнээс биш Хэнтий аймгийн Батноров сумаас 430 километрийн зайнаас орж ирээд мянган төгрөгөө угаасаа пост дээр тушаадаг байсан. Дэнжийн мянга гарч махаа зарчихаад маргааш нь Нарантуул орж юмаа авчихаад буцахад яг л хуучин тарифаараа явж байгаа" гэв.