АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагч, УЕП-ын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга зэрэг хууль хяналтын байгууллагад томоохон албан тушаал хашиж байсан Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбат нь авлигын хэрэгт холбогдсон тул албан тушаалаас нь огцруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарыг авлигын хэргээр АТГ-т шалгаж байсан бөгөөд дээрх нэр бүхий долоон хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсэгт зааснаар ялласан байна. Тэгвэл тус хэргийг ирэх лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.