Л.Оюун-Эрдэнэ: УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

Л.Оюун-Эрдэнэ: УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбоотой олны анхаарал татсан мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан. Харин Д.Ганзориг шүүгч энэ тал дээр ямар нэгэн байр суурь илэрхийлж, нөлөөллийн мэдүүлэг бичиж байсан удаагүй. 

ВИДЕО: 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мөн л ноцтой зүйлийг хэллээ. Тэрбээр "Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой.

Шүүгч нарт хандаж хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах гээд ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчдийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан.

Миний байр суурь бол Байгаль орчны яам газар олгох нь зохимжгүй гэж бодож байгаа. Зайсангийн отгуудаа яах вэ гэдгээ ярих л ёстой. Миний хувьд энэ отог гээд барилга барьсан асуудлаа нийслэлд өг гэж байгаа. Авлигатай тэмцээд эхлэхэд УИХ-ын гишүүд маань өөрсдөө өрөвдөөд, нөгөө талд орчихсон байдаг. Ингээд улсаараа 5,6 хүний гарт орчихсон. Нэг л мэдэхэд ганцаараа үлдчихсэн байдаг. Авлигатай тэмцээд эхлэхээр дарангуйлал тогтоох гээд байгаа юм биш үү? Эрх чөлөөнд халдлаа, хувийн өмчийг дээрэмдлээ гээд яриад эхэлдэг. Авлигатай үнэхээр тэмцмээр байгаа бол нэг талдаа гармаар байна. Үгүй бол больчмоор байна. Отог байшин болсон тохиолдолд ерөнхий төлөвлөгөө байх боломжгүй шүү дээ. Ерөнхий төлөвлөгөөг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь яс байж, үүнийгээ дагадаг л байх хэрэгтэй" гэлээ.