Монгол Улсын хоёр настай иргэнийг БНСУ-д хорьсонтой холбоотойгоор тус улс хуулиндаа өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ

Монгол Улсын хоёр настай иргэнийг БНСУ-д хорьсонтой холбоотойгоор тус улс хуулиндаа өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ сарын 23-ны өдөр Хууль зүйн яам болон гадаадын иргэн харьяатын байгууллагуудад хүүхэд, тэр дундаа хууль бус гадаад иргэдийн эрхийг хамгаалах зөвлөмжийг хүргүүлжээ. 

Монгол Улсын иргэн А нь 2023 оны дөрөвдүгээр сард 2 настай хүүхдийн хамт Кёнги муж дахь цагаачлалын албанд хоригдож, хүүхдийг тэнд амьдрахад тохиромжгүй хэмээн тус байгууллагын хамгаалалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй байдаг. Уг үйл явдлын дараагаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байжээ.  Улмаар Хүний эрхийн комисс өргөдлийг хэрэгсэхгүй болгосон ч Хууль зүйн сайдад Цагаачлалын хяналтын тухай хуульд “хүүхдийг цагаачлалын байранд хамгаалах арга хэмжээг зарчмын хувьд хориглосон” заалт оруулахыг зөвлөсөн байна. 

Хариуд нь Хууль зүйн сайд Цагаачлалын хяналтын тухай хуульд "14-өөс доош насны хүүхдийг цагаачлалын байранд хамгаалахыг хязгаарласан заалт"-уудыг оруулахаа мэдэгдлээ.