Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсч, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиогоод буй. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, орон даяар нэг өдрийн гашуудал зарлаад байна.
Харин өнөөдөр /2025.01.24/ өглөө 07:20 цагаас эхлэн П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Төрийн ордонд болсон бол яг одоо Төрийн ордноос Сэлбэ голын гүүрийн төгсгөл, тус гүүрийн төгсгөлөөс “Алтан Өлгий” оршоох газрын чиглэлд замын хөдөлгөөнийг 20 минут орчим хугацаанд хаагаад байна.