Утааны урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Утааны урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

УИХ-аас агаарын бохирдлоор хяналтын сонсгол зохион байгуулахаар болсонтой холбогдуулж, долоо хоног бүрийн Лхагва гаригт тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Өнгөрсөн Лхагва гаригт /2025.01.22/ УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос  “Зуух түлшний технологи” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Харин дараагийн хэлэлцүүлэгийг нэгдүгээр сарын 29-нд “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдвээр зохион байгуулах юм байна.

Тус хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл оролцох боломжтой. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна.

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Сануулахад, зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөл оролцогчийг "Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам"-д заасны дагуу иргэний үнэмлэх, цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байхыг анхаарууллаа.