Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П,Очирбат таалал төгссөн.
Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэхүү зарлигийн дагуу өнөөдөр 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаад байна. Мөн олон нийтийг хамарсан, урлаг соёлын үзвэр үйлчилгээ зэргийг хориглоод байна. П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ажиллагааг зөвхөн МҮОНРТ-ээр шууд дамжуулж байгаа бөгөөд талийгаачийг 09:40 цагт Төрийн ордноос үдсэнээр өндөрлөх юм.
ШУУД: