"Хүнийг алах " гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Н.Оюунбаатар гэх этгээд нь биедээ галт зэвсэгтэй оргон зайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас барьвчилж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь Хөвсгөл аймгийн нутагт бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож, улмаас хэргийн газраас зугтсан байсан аж.