Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг албан ёсоор нээхээр болжээ.
Тодруулбал, ОХУ-ын Ленинград мужийн зардлаар сэргээн засварласан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг энэ сарын 26-ны өдрийн ням гарагт 11.00 цагт нээхээр болсон байна. Тус арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар оролцохоор төлөвлөсөн байгаа аж.