АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден Цагаан ордны зууван танхимын ширээний шургуулгад Д.Трампад захидал үлдээснийг олон нийтэд ил болгосон байна. Учир нь Рональд Рейган 1989 онд Жорж Х.В.Бушид захидал үлдээсний дараа энэ нь уламжлал болон тогтсон байна. Энэхүү захидлууд нь хувийн шинж чанартай боловч олон нийтэд ил болгодог байна.
Тэгвэл Жо Байденаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад үлдээсэн энэ удаагийн захидалд, "би энэхүү албан тушаалаа орхиж явахдаа эрхэм Ерөнхийлөгч Д.Трамп болон танай гэр бүлд ирэх дөрвөн жилд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Америкийн ард түмэн болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс "түүхийн шуурга"-наар энэ байшингаас тогтвортой байдлыг эрэлхийлдэг бөгөөд ирэх он жилүүд манай үндэстний хөгжил цэцэглэлт, амар амгалан, нигүүлслийн цаг байх болтугай гэж би залбирч байна. Бидний хайрт эх орныг байгуулагдсан цагаасаа нь эхлэн ивээж, удирдан чиглүүлж ирсэн бурхан таныг ивээж, удирдан чиглүүлэх болтугай" гэжээ.
Харин Жо Байден Д.Трампад захидал үлдээсэн гэдгээ баталсан бол Д.Трамп 2021 онд Жо Байденд захидал үлдээж байсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC