Өнгөрөгч 2024 оны долдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын амь насыг хөнөөх гэсэн оролдлого гарсан. Энэхүү халдлагын үеэр АНУ-ын нууц алба шуурхай арга хэмжээ авсан ба Д.Трампыг аюулгүй байгаа гэж мэдэгдэж байв. Мөн тус халдлагын үеэр нэг үзэгч нас барж, хоёр хүн хүнд шархадсан гэдэг.
Тэгвэл сонгуулийн кампанит ажлын үеэр халдлага гарахад түүнийг хамгаалж байсан АНУ-ын нууц албаны ажилтан Шон Карраныг Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн нууц албаны даргаар томилсон байна. Энэ талаар Д.Трампын хэвлэлийн албанаас “Пенсильвани мужийн Батлер хотод алуурчны сумнаас Д.Трампыг аврахын тулд аймшиггүй эр зориг гаргасан. Шон Карран АНУ-ын нууц албыг урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болгоно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна" гэжээ.
Эх сурвалж: BBC