"Хүнийг алах" гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд биедээ галт зэвсэгтэй орон зайлсан байна.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас хүнийг алах гэмт хэрэгт сэжиглэгдэж буй 39 настай Н.Оюунбаатар гэгчийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тухайн этгээд нь Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байж болзошгүй бөгөөд биедээ галт зэвсэгтэй яваа аж. Тухайн сэжигтэй этгээд нь ногоон өнгийн үстэй дээлтэй, гадуураа ногоон эрээн куртиктэй, хар хөх өнгийн ноосон малгайтай, бор алаг өнгийн түрийтэй гуталтай, хар өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой яваа аж.
Иймд тухайн иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарын утсанд өгөхийг цагдаагийн байгууллагаас хүссэн байна.