Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай маргааш салах ёс гүйцэтгэж, сүүлчийн замд нь үднэ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Сөүлийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ.
Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа өнөөдөр /2025.01.23/ мэдээлэл өглөө.