"В.Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Орост өндөр татвар ногдуулж, хориг тавина" гэж Д.Трамп сүрдүүлжээ

"В.Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Орост өндөр татвар ногдуулж, хориг тавина" гэж Д.Трамп сүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "Орос, Украины дайныг нэг өдрийн дотор зогсооно" гэж мэдэгдэж байсан. Харин түүнийг ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараахан нь "дайныг дуусгана гэж амлаж байсныг сануулахад тэрбээр үүнийг хийхэд "хагас өдөр" байгаа" гэж хариулсан юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн урилга гаргажээ.

Тэрбээр урилгадаа, "Яг одоо тохиролцоонд хүрч, энэ утгагүй дайныг зогсоо. Зогсоохгүй бол нөхцөл байдал улам муудаж болно гэжээ. Мөн тэрбээр, "хэрэв бид "хэлэлцээрийг" хурдан хийхгүй бол Оросоос АНУ болон бусад орнуудад худалдаж буй бүх зүйлд өндөр татвар ногдуулж, хориг тавихаас өөр сонголт надад үлдэхгүй. Миний бие Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бол энэ дайн хэзээ ч дэгдэхгүй байсан, дайныг дуусгацгаая! Бид үүнийг амар хялбар эсвэл хүнд хэцүү аргаар хийж чадна, амар хялбар нь үргэлж илүү байдаг. Тохиролцоонд хүрэх цаг болсон. Дахин хүний амь нас эрсдэх ёсгүй” гэжээ. 

Эх сурвалж: BBC