Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15:58 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /79 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.