Б.Ариунзаяаг эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр олж тогтоон цагдаагийн хэлтэст авчирсан гэж ЦЕГ-аас мэдээллээ

Б.Ариунзаяаг эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр олж тогтоон цагдаагийн хэлтэст авчирсан гэж ЦЕГ-аас мэдээллээ

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.01.22/ мэдүүлэг авахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан мэдүүлэг авч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл тус асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Иргэн "А-нь бусдын биед хохирол учруулсан" гэх хэрэгт түүнд холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагч А нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр олж тогтоон мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан. Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан" гэдгийг тодотголоо.