Энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн шахмал түлш түлэхгүй

Энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн шахмал түлш түлэхгүй

Хотын дарга Х.Нямбаатар нэгдүгээр сарын 8-ны өдөр ирэх гуравдугаар сарын 1-нээс шахмал түлш дахин үйлдвэрлэхгүй талаар мэдээлсэн. 

Тодруулбал, тэрбээр "2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн сайжруулсан түлш үйлдвэрлэж буйг зогсооно. Хагас кокс нүүрсний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Хагас коксын үйлдвэр монголд хоёр жилийн дараа байгуулагдана. Эрдэнэс таван толгой баяжуулсан нүүрс гаргаж эхэлж байгаа учраас энэ үйлдвэрт эрчим хүчний нүүрсийг баяжуулаад, авсан нүүрсээ шигшээд 2025 оноос зарж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ямар ч барьцалдуулагч оруулахгүй, угааж баяжуулаад гаргана гэсэн үг" гэсэн юм.