Хиймэл оюун ухааны технологи, дэд бүтцийг хөгжүүлэх "Stargate" компанийг байгуулснаа Д.Трамп зарлажээ

Хиймэл оюун ухааны технологи, дэд бүтцийг хөгжүүлэх "Stargate" компанийг байгуулснаа Д.Трамп зарлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хиймэл оюун ухааны технологи, дэд бүтцийг хөгжүүлэхэд ойрын хэдэн жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх "Stargate" компанийг байгуулснаа зарласан байна. Түүний хэлснээр, төслийн хүрээнд дор хаяж 100 мянган ажлын байр бий болохоос гадна мэдээлэл боловсруулах төвүүд мөн орон даяар баригдана гэжээ. Д.Трамп "Stargate" компанийг түүхэн дэх хамгийн том хиймэл оюун ухааны төсөл гэж нэрлэсэн байна. 

Д.Трампыг Цагаан ордонд хийсэн тус мэдээлэлд "Stargate"-ийн төсөлд оролцох технологийн компаниудын дарга нар байлцсан байна. Тодруулбал, "Oracle"-ийн Ларри Эллисон, "OpenAI"-ийн Сэм Алтман, Японы "SoftBank"-ны тэргүүн Масаёши Сон нар байжээ. Энэ үеэр "Oracle"-ийн Ларри Эллисон, ""Stargate"-ийн анхны дата төв Техаст баригдаж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC