"В.Путин дайныг зогсоох хэлэлцээрээс татгалзвал Оросын эсрэг шинэ хориг авч магадгүй" гэж Д.Трамп мэдэгджээ

"В.Путин дайныг зогсоох хэлэлцээрээс татгалзвал Оросын эсрэг шинэ хориг авч магадгүй" гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр "хэрэв ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрээс татгалзвал Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар бодож магадгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр В.Путин тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байгаа нь "Оросыг сүйрүүлж байна" гэж нэмж хэлжээ. Мөн Д.Трамп "АНУ-аас Украинд нэмэлт зэвсэг нийлүүлэх асуудлыг судалж байгаа" гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй яриагүй байна. Улмаар тэрбээр “Бид Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярилцаж байна. Бид тун удахгүй В.Путинтай ярилцах бөгөөд энэ бүхэн хэрхэн өрнөхийг харах болно" гэж нэмж хэлжээ. 

Эх сурвалж: BBC