ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэрэгт прокуророос дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ. 

Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг тендерийн хууль зөрчиж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 22.8-1.2-ын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 17.4-1-ийн эд хөрөнгө завшсан гэх заалтаар яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. 

Тэгвэл тус хэргийг өнөөдөр шүүх хэлэлцэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. 

Хэргийг тодруулбал, ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан гэх хэрэгт холбогдсон гэгдэг байна.