Эрдэнэзуу хийд "Дэлхийн хөшөө дурсгалын сан" хөтөлбөрт багтаж, анхаарах ёстой 25 дурсгалт газрын нэгээр шалгарчээ

Эрдэнэзуу хийд "Дэлхийн хөшөө дурсгалын сан" хөтөлбөрт багтаж, анхаарах ёстой 25 дурсгалт газрын нэгээр шалгарчээ

Монголын буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг “Эрдэнэ Зуу” хийд Дэлхийн хөшөө дурсгалын сан хөтөлбөрт шалгарчээ.

Тодруулбал, Монголын урлагийн зөвлөлөөс 2025 онд “Эрдэнэ зуу” хийдийг "World Monuments Watch" хөтөлбөрт дэвшүүлсэн бөгөөд томоохон сорилтуудтай тулгарч буй 200 гаруй нэр дэвшигчдээс анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг албан ёсоор зарлажээ. Тус хөтөлбөр нь уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой аж.

Дашрамд сонирхуулахад, 2020 онд энэхүү хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг амжилттай нэр дэвшүүлэн, тус музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг гурван жилийн турш хэрэгжүүлсэн байна.