Холимог тулаанч З.Шинэчагтга нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт холбогдож, улмаар тус хэргийг шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг албадан ирүүлж, цагдан хорихоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл З.Шинэчагтга нь эрүүл мэндийн шалтгаантай, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор түүнийг цагдан хориогүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.