"Дүнжингарав"-ын газ дэлбэрэлтэд өртөж, хохирсон иргэд маргааш зул өргөнө

"Дүнжингарав"-ын газ дэлбэрэлтэд өртөж, хохирсон иргэд маргааш зул өргөнө

Одоогоос нэг жилийн өмнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.01.24-ний шөнө газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. 

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Тэгвэл харамсалтай хэрэгт өртсөн иргэд болон хохирогчдын ар гэрийнхэн нэгдэж маргааш зул өргөхөөр болжээ.