Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хөх нуур”-т живсэн автомашиныг татан гаргажээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хөх нуур”-т живсэн автомашиныг татан гаргажээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “37 дугаар точка” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км, Чулуунхороот сумын төвөөс урд зүгт 37 км-т/ “Хөх нуур”-ын усанд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргуулах тухай хүсэлтийг ОБЕГ хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20:30 цагт татан гаргажээ.