Иргэний нисэхийн Ерөнхий газрын шинэ оффиссын барилгыг анх 2011 онд барьж эхэлсэн байдаг. Гэвч ашиглалтанд оролгүй 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Уг барилгын үүрэг гүйцэтгэгчээр О.Баяр захиралтай “Үүрэг трейд” ХХК ажиллажээ. Улмаар хариуцлагагүй, ажлаа хийдэггүй хувийн хэвшлээс болж, улсын оффис ашиглалтанд оролгүй 15 жил болжээ. Иймд бид барилга хэзээ ашиглалтанд орох, хэрхэн яагаад ажил удаашраад байгаа тулаар нэхэн сурвалжиллаа.
ВИДЕО:
Гүйцэтгэгч талаас буюу “Үүрэг трейд” ХХК-ийн удирдлагууд утсаа авдаггүй, ажил хэрэгч бус ханддаг, нэмэлт санхүүжилт шаарддаг, бараа материал нь хил дэээр гацдаг гэх мэт шалтгаануудаас барилгын ажлыг удаашруулдаг байна. Биднийг очиход уг барилга нь гадаад засал дууссан боловч барилгын ажил зогсоод удсаны улмаас хаалга цонх нь эхнээсээ хагарч, халцрах тохиолдол гарчээ. Мөн дотоод засал чимэглэлийн ажлыг хийгээгүй байх бөгөөд цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна.
Хамгийн ноцтой нь ИНЕГ-ийн 2000 гаруй ажилчид хуучин оффистоо багтдаггүйн улмаас ажлаа стандарт бус нөхцөлд хийж байна. Тодруулбал, цонх, агаар, байгалийн гэрэлгүй газар хэд хэдээрээ суун ажиллах бөгөөд өвлийн улиралд халаалт муу, хүйтэн байдаг гэнэ.
Тодруулбал, ажилчид Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр ажилладаг бөгөөд уг барилгын үйлчилгээ, агуулахын зориуулалттай өрөөнүүдэд суун ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2019 оны байдлаар уг барилгад нийт 17 орчим тэрбум төгрөгийг зарцуулссан байна. Мөн цаашдаа ахиад 5.5 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Ийнхүү бид барилгын ажил яагаад удаашраад байгаа талаар болон хувийн хэвшил төрийн байгууллагын барилгыг энэ олон жил гацааж байгаад ямар арга хэмжээ авах талаар Иргэний нисэхийнүндэсний төвийн Бизнес хөгжлийн хамтын ажиллагааны газрын төлөвлөлт хариуцсан хэлтсийн дарга Д.Мөнхцогоос тодрууллаа.
Тэрбээр, “2010 онд Бүсийн нислэгийн удирдлагын төв гэх нэртэйгээр суурь нь тавигдаад О.Баяр захиралтай “Үүрэг трейд” ХХК үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Санхүүгийн эх үүсвэр нь навигацын орлого буюу агаараар дамжин өнгөрөх нислэгийн орлогоор санхүүжсэн. Барилгын ажил тодорхой, тодорхой бус шалтгаануудын улмаас хойшлоод байгаа юм. Энэ хооронд захиалагч талаас бага сага саад байсныг үгүйсгэх аргагүй. Учир нь агаараар дамжин өнгөрөх нислэгийн тоо эрс цөөрсөн байсан. Мөн Орос, Украины дайнтай холбоотой нислэгүүд цөөрсөний улмаас санхүүжүүлэгч талаас саатуулсан зүйлс бий байх. Гэхдээ гүйцэтгэгч талаас саатуулаад байгаа зүйл ч их бий. Бараа материалууд хил гааль дээр саатлаа гэх шалтгааныг хэлдэг. Лифтний асуудал гэхэд л жил гаруй яригдаж байна.
Энэ барилга дуусахгүй байгаа гол шалтгаан нь цахилгааны дэд өртөө үндсэн дэд өртөөдөө холбогдохгүйгээс болоод саатдаг. Энэ нь анх өгөгдсөн техникийн зургийн дагуу ажлаа шуурхай хийж гүйцэтгээгүй гүйцэтгэгч компанитай холбоотой.
Гүйцэтгэгч компани ажлаа удаан хийж байгаагаас болоод өмнөх бараа материал үнэд орчихоор ахиад л санхүүжилэлт шаардлагатай болдог. Энэ мэтчилэн шалтгаанаар хойшлуулсаар байгаад сүүлдээ шүүхээр орооод шинжээч нар томлогдон ажилласан. Захиалагч тал буюу ИНЕГ гүйцэтгэгч компанитай гэрээгээ цуцлая гэсэн боловч гүйцэтгэгч компани нэн даруй дуусгаж, барилгыг хүлээлгэж өгье гэлээ. Түүний дагуу манай тал шалгалт хийж, нэлээд шахаж, шаардан ажиллаж байгаа. Зарим тохиолдолд гүйцэтгэгч компани үнэхээр хойрго хандах, үл тоомсорлосон байдал ч байдаг. Монгол улсад нисэхийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх тавдугаар сард тохионо. Манайх 2000 гаруй ажилтантанай. Хуучин оффистоо багтдаггүй. Зарим нь Буянт ухаа дээр ажилладаг. Энд өвөлдөө хүйтэн, зориулалтын бус хаалга, цонхтой, агааржуулагч байхгүй. Ер нь бидний хувьд одоогийн байдлаар оффисын нөхцөл их хүнд байгаа гэлээ.