Шинийн нэгэн тасарч байгаа тул бямба, ням гарагт золгож, даваа гарагаас ажлын өдрүүд эхлэнэ

Шинийн нэгэн тасарч байгаа тул бямба, ням гарагт золгож, даваа гарагаас ажлын өдрүүд эхлэнэ

Энэ жил сар шинийн баяраар билгийн тооллын шинийн нэгэн тасарч буй талаар Гандантэгчэнлин хийдээс болон физикийн шинжлэх ухааны эрдэмтэд мэдэгдсэн.

Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн нэгэн тохиох байсан ч ийнхүү тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгохоор болжээ. Түүнчлэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан байна. 

Тиймээс энэ жилийн Цагаан сараар гуравдугаар сарын 1, 2-ны бямба, ням гарагт шинийн 2,3-ны өдрүүд тохиож байгаа тул амралтын хоёр өдөрт золгож, шинийн дөрвөн буюу даваа гарагаас ажлын өдрүүд эхлэх юм байна.