Тосонцэнгэл суманд электрон тамхи борлуулахыг хоригложээ

Тосонцэнгэл суманд электрон тамхи борлуулахыг хоригложээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын захирамжаар сумын хэмжээнд электрон тамхи болон утаат тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хоригложээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Н.Сайнбилэг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, электрон тамхи болон утаат тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон байна.