Д.Трампын ойрын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хийх уулзалтын бэлтгэл ажил эхэлжээ

Д.Трампын ойрын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хийх уулзалтын бэлтгэл ажил эхэлжээ

Өчигдөр /2025.01.20/ тангараг өргөсөн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп "Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрэхээс татгалзсанаар В.Путин Оросыг сүйрүүлж байна" гэж мэдэгдсэн байна. 

Тодруулбал,  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинтай тохиролцоонд хүрч, дайныг зогсоохоос татгалзаж байгаа нь "Оросыг сүйрүүлж байна" гэж би бодож байна. Харин түүний бодлоор "Украины Ерөнхийлөгч В.Зеленский мөргөлдөөнийг зогсооход бэлэн" байна гэжээ. 

Мөн тэрээр "ихэнх хүмүүс дайн долоо хоногийн дараа дуусна гэж бодож байсан ч одоо гурван жил үргэлжилж байна" гэжээ. 

Мөн Д.Трамп ойрын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд түүний хэлснээр уулзалтын бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлсэн аж. Мөн сэтгүүлчид Д.Трампыг албан тушаалд очсон эхний өдрөө дайныг дуусгана гэж амлаж байсныг сануулахад тэрбээр үүнийг хийхэд "хагас өдөр" байгаа гэж хариулжээ.

Эх сурвалж: BBC