ВИДЕО: "Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, Цагаан сараа гуравдугаар сарын 01-нд тэмдэглэнэ" гэв

ВИДЕО: "Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, Цагаан сараа гуравдугаар сарын 01-нд тэмдэглэнэ" гэв

Гандантэгчэнлин хийдээс Сар шинийн баяр хэдэнд болох талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр сүүлийн жилүүдэд битүүн, шинийн 1 яагаад тасалдаж буйг тайлбарлав.

Тодруулбал,  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн гавж С.Гантөмөр ярихдаа, "1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаж, монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, тэр үед цаг тооныхоо бичгийг Төгсбуянтын зурхайгаар явна гэдгийг албан ёсоор зарлаж байсан. Азийн улс орнуудын Цагаан сар энэ сарын сүүлээр болж байгаа. Монголчуудын хувьд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, Цагаан сараа тэмдэглэж ирсэн" гэв.

ВИДЕО:

-Л.БЯМБАЖАРГАЛ: ТӨГСБУЯНТЫН ЗУРХАЙГААР ЦАГААН САР ЭНЭ ЖИЛ ГУРАВДУГААР САРЫН НЭГНИЙ ӨДӨР ТОХИОНО-

Мөн энэ үеэр ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Бямбажаргал "Төгсбуянтын зурхай буюу сарны тоолол нь 100 мянганы нэгхэн хувиар зөрдөг. Зурхайч Л.Тэрбиш гэдэг хүн дураараа шинийн 1-нийг таслаад байгаа юм биш. 1925 оны Шинийн нэгэн тасарсан байдаг. Түүнчлэн, 1944 онд Шинийн 1 тасарч, 1948 онд Шинийн 1 давхцаж байсан. Цагаан сар энэ жил гуравдугаар сарын 1-нд болно" гэлээ.