Цагдаагийн байгууллагаас "Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт М.Анхбаатар гэх иргэнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлжээ.
Тухайн сэжигтэй этгээд нь 31 настай 170-175 см өндөртэй, 65-70 кг жинтэй, бор царайтай, нүүрэн дээрээ сэвхтэй, хүнхэр нүдтэй аж. Тухайн иргэн нь дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул уг иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарын утсанд өгөхийг хүссэн байна.