Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.01.21/ боллоо.
Байгаль орчин, уур амьсгалын яам Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”, эдгээр бодлогын баримт бичгүүдийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үндэсний төрийн байгууллагууд, бодлого тодорхойлогчлын хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх нь” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.