Дональд Трамп уур амьсгалын талаарх Парисын хэлэлцээрээс гарах зарлигт гарын үсэг зурлаа /ВИДЕО/

Дональд Трамп уур амьсгалын талаарх Парисын хэлэлцээрээс гарах зарлигт гарын үсэг зурлаа /ВИДЕО/

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс гарах зарлигт гарын үсэг зурлаа. 

ВИДЕО:

Тодруулбал, Дональд Трамп тангараг өргөсөн анхны өдрөө Жо Байдены үеийн 78 шийдвэрийг буцаасан байна. Тэрбээр "Хятад улс нүүрс, газрын тос ашиглан асар их эрчим хүч үйлдвэрлэж агаар бохирдуулж байгаа хэрнээ ямар ч ял шийтгэл хүлээдэггүй. Хятадаас ялгарсан хүлэмжийн хий, бохирдол 3-5 хоногийн дараа Америкт ирж байна. АНУ өөр улсын өмнөөс агаарын бохирдолд хариуцлага хүлээхгүй" гэж мэдэгдсэн байна. 

Хэдийгээр Трамп зарлигт гарын үсэг зурсан ч  уур амьсгалын хэлэлцээрээс гарах үйл явцыг албан ёсны болгоход нэг жил орчмын хугацаа шаардагдана. Трамп 2017 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байсан ч Жо Байден 2021 онд Ерөнхийлөгчийн албаа аваад АНУ-ыг уг хэлэлцээрт эргэн оруулсан байна.