"Эрх чөлөөний эвсэл" намаас Засгийн газар огцор жагсаалыг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.
Жагсаал эхлэснээс хойш цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл жагсаалын үеэр Төрийн ордон руу "Бие зассан" иргэнд зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Төрийн ордон руу бие зассан тухайн иргэнийг олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулсан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах зөрчил үйлдсэн хэмээн үзэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.