Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд бохирын худаг хальж автозам усанд автаж мөстжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд бохирын худаг хальж автозам усанд автаж мөстжээ

Өнөөдөр буюу /2025.01.21/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд өчигдөр хорооноос эхлээд бохирын худаг хальж эхэлсэн байна. Улмаар үүрээр зузаан мөстсөн нөхцөл байдал үүсч, замын хөдөлгөөний эрчим буурч, удааширсан нөхцөл байдал үүсчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Үүрийн 05:00 цагаас эхлэн энэ хэсэгт ажиллаж байна. Давс бодис цацаж, ковшоор түрээд одоо харьцангуй гайгүй болж байна" гэж мэдээллээ.