Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо утаа гараад байна гэсэн дуудлагыг 13:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн У-ийн зочны өрөөнд буйдан шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 200 хүн /том хүн-170, хүүхэд-30/-ийг аюулгүй газар гаргажээ.