ШУУРХАЙ: "Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан " гэх П.Батчулуунд 2.6 жилийн хорих ял оноолоо

ШУУРХАЙ: "Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан " гэх П.Батчулуунд 2.6 жилийн хорих ял оноолоо

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун нь хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авдаг байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн оны есдүгээр /2023.09/ сард цацагдаж, тэрбээр тухайн асуудалтай холбоотойгоор талийгаачийн ар гэрийнхнээс уучлал гуйж байсан билээ.

Харин Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 захь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2025.01.20/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, түүнд 2.6 жилийн хорих ял оноолоо. 

П.Батчулууныг дээрх албан тушаалыг хашиж байхдаа 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүсээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэргээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.