Гандантэгчэнлин хийдээс маргааш буюу энэ сарын 21-ний мягмар гарагт Сар шинийн баяр яг хэдэнд вэ гэдэг асуудлаар 14 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа болох юм байна.