ШҮҮХ: Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ

ШҮҮХ: Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хурлын талаар шүүхээс тойм гаргажээ.

Тус мэдээлэлд, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэхэд, Шүүгдэгч О.Сүхбаатарын өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн зүгээс “...Шүүх хуралдаан давхацсан тул энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт, Шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын зүгээс “...Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.