Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан монгол киног Олон Улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” арга хэмжээг хоёр дахь жилдээ Пусан хотын кино ордонд 2025 оны 02 дугаар сарын 05-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Найруулагч Б.Батдэлгэрийн “Шар Гэгээ” УСК, Найруулагч П.Дэлгэрбаярын “Тойрог” УСК, Найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр” УСК, Найруулагч М.Төгөлдөрийн “Мөнхөө” баримтат уран сайхны кино, уран бүтээлүүдийг нийт 8 удаагийн гаралт бүхий үзвэрийн хуваарийн дагуу олон нийтэд толилуулах юм.