"Ослоор амиа алдсан эмэгтэйн эрхтнийг зөвшөөрөлгүй авсан" гэх Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг 8 жил хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Улмаар тус хэргийг шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр болохоор товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрт асуудал гарсан гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшилсан. Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр болохоор товлогдсон байна. Бид уг хэргийн шийдвэрлэлтийн талаар эргэн мэдээлэх болно.