АЙЛЧЛАЛ: "Турктай хамтран аврагч, гал сөнөөгчдөө мэргэшүүлэх, ойн сургалтын төвд алба хаагчдаа сургах асуудалд анхаарч ажиллана"

АЙЛЧЛАЛ: "Турктай хамтран аврагч, гал сөнөөгчдөө мэргэшүүлэх, ойн сургалтын төвд алба хаагчдаа сургах асуудалд анхаарч ажиллана"

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Онцгой байдлын салбарт хэрхэн хамтран ажиллахаар болсон талаар бид ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгаас зарим зүйлийг тодрууллаа.  

ВИДЕО: 

Тэрбээр, "Манай улс Турк Улсын гамшгийн удирдлагын газартай хамтын ажиллагаатай. 2018 онд хоёр тал хамтран ажиллах талаар ярилцаж байсан. Өнөөдөр албан ёсоор гамшгаас хамгаалах хамтын ажиллагаа үргэлжилж байгаад баяртай байна. Бид хүний нөөцийг чадавхжуулах ялангуяа газар хөдлөлтийн болон бусад байгалийн аюулт үзэгдлийн үед хэрхэн ажиллах талаар алба хаагчдаа сургах, бэлтгэх, дадлагажуулах, туршлага солилцох, Туркт үйлдвэрлэж байгаа аврах ажиллагааны сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг салбарт бид цаашдаа хамтарч ажиллана.

Одоогоос хоёр жилийн өмнө Турк улсын зүүн өмнөд хэсэгт болсон томоохон газар хөдлөлтөд Монгол улсын засгийн газар, ОБЕГ, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн гэсэн нийт 35 хүний бүрэлдээхүүнтэй алба хаагчид нурангид нэрвэгдсэн иргэдийг татан гаргах, эрэн хайх аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжийг мөн өгсөн. Цаашдаа ОБЕГ-аас Туркийн онцгой байдлын албатай хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа эрчимжүүлэх асуудал дээр хамран ажиллахаар төлөвлөж байна. Мөн урт болон дунд хугацаанд гал сөнөөгч аврагч нарыг дадлагажуулах, мэргэшүүлэх ажиллагааг зохион байгуулах, ойн түймэртэй тэмцэх зэрэг асуудалд түлхүү хамтран ажиллана" гэлээ.