Цахим орчинд хүүхдийг хортой, хориотой агуулгаас хамгаалах журам боловсруулжээ

Цахим орчинд хүүхдийг хортой, хориотой агуулгаас хамгаалах журам боловсруулжээ

2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 25 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан.

Дээрх хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХИХХ-ны, ГБХНХ-ын, ХЗДХ-ийн сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийг боловсруулж, ажлын хэсгээр хэлэлцүүллээ.

Мөн хэвлэл мэдээлэл, олон сувгаар дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын төслийг хэлэлцэж, Ажлын хэсгийн гишүүд санал өглөө.

Уг журмыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах юм.