Монгол Улс “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн шалгуур болох улс төр, эдийн засаг, хууль тогтоомж, нийгэм, аюулгүй байдлын нийлбэр үзүүлэлтээр 2021 онд 71.03 оноогоор 180 улсаас 68 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэвч 2024 онд бүх үзүүлэлтээр огцом ухарч 51.34 оноогоор 180 улсаас 109-т эрэмбэлэгджээ.
Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллага өнгөрсөн хугацаанд дэлхийн, тэр дундаа Монгол Улсын хэвлэл мэдээлэл, үг хэлэх эрхзүйн чөлөөт байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ил тод биш. Хувийн ч бай, төрийн өмчит ч бай Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл засгийн газар, төр, улс төрийн намтай холбоотой гэдгээ харуулдаг. Хэвлэл мэдээллийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломж улстөрчдийн дарамт, шахалтаар хязгаарлагддаг. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард 180 орноос 104 дүгээр байрыг эзэлж байсан бол энэ удаад таван байр ухарсан үзүүлэлт гараад байна.