Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зорилго бүхий Австрали Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Япон Улс, Итали Улс, Мальт Улс зэрэг 13 орны гадаадын иргэн, хуулийн этгээдийн зураг авалтын зөвшөөрөл авах хүсэлтийг Кино урлагийн зөвлөл хүлээн авч Монгол Улсын Кино урлагийг дэмжих тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2024 онд зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэн нийт 30 кино зураг авалтын зөвшөөрлийн гэрчилгээг дараах чиглэлээр олгожээ.
Үүнд:
- Баримтат кино төсөл 5,
- Баримтат нэвтрүүлэг 11,
- Олон ангит кино төсөл 1,
- Сурвалжлага 1,
- Хөгжмийн дүрс бичлэг 1,
- Сурталчилгааны зураг авалт 4,
- Реалити шоу 1,
- Телевизийн нэвтрүүлэг 5,
- Телевизийн мэдээ 1 төслүүдэд зураг авалтын зөвшөөрөл олгож, зураг авалтын зөвшөөрлийг сунгасан 1 нэмэлт өөрчлөлтийг олголоо.
Дээрх зураг авалтуудын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 2,153,783,398.415₮-ийн төсөв зарцуулагдаж, Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу Татварын албаны төрийн санд Улсын тэмдэгтийн хураамж болох нийт 10,000,000₮ орчим төгрөгийг төвлөрүүлээд байна. Кино урлагийн зөвлөл нь 2022-2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийгдсэн гадаадын нийт 72 кино уран бүтээлд зөвшөөрөл олгоод байна.