"Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт" холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна

"Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт" холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн ерөнхий газраас "Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэгт" холбогдсон Г.Цэндмаа гэх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ. 

Тус эрэн сурвалжлах мэдээлэлд дурдсанаар Г.Цэндмаа гэгч нь 23 настай, 160-165 см өндөртэй, 50-55 кг жинтэй, нүүрэн дээрээ шивээстэй, өргөн шанаатай нэгэн аж. Тухайн иргэн нь дахин хүн хулгайлах, худалдаалах гэмт хэрэг үйлдэж болзошгүй тул уг  иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 86225533 дугаарын утсанд өгөхийг хүссэн байна.