Ж.Байгальмаа: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улбар шар буюу алаг цоог түвшинд байна

Ж.Байгальмаа: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улбар шар буюу алаг цоог түвшинд байна

ХӨСҮТ-ээс өнөөдөр /2025.01.17/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгальмаа ярихдаа, 2025 оны хоёрдугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улбар шар буюу алаг цоог түвшинд байна. Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 275 мянган хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 7 хувь нь томуу томуу төст өвчний улмаас хандсан байна. Энэ нь өмнөх долоо хоногоос дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гэлээ. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн ихэнх хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг.

2025.01.15-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 21 эмнэлэгт хүүхдийн 2559 ор дэлгэсэн байгаагаас 51 хувьд хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 83 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна гэв.