Өнгөрөгч онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барснаас зургаа нь амиа хорлож, найм нь үйлдвэрийн болон автын ослоор амиа алджээ

Өнгөрөгч онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барснаас зургаа нь амиа хорлож, найм нь үйлдвэрийн болон автын ослоор амиа алджээ

БНСУ-д өнөөдрийн байдлаар Монгол Улсын 55,834 иргэн оршин сууж байна. Үүнээс бүртгэлгүй, визийн зөрчилтэй 17,075 иргэн байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Түүнчлэн, 2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан ба үүнээс үйлдвэрийн болон автын ослоор 8, амиа хорлосон 6, бусад нь өвчний улмаас нас барсан бөгөөд 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Тус улсад Монгол Улсын 23 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд 18 иргэн урьдчилан хорих төвд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдаж байгаа аж.