Баянзүрх дүүрэгт байрлах Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд тагтаа хооллохгүй байхыг уриалжээ.
Тодруулбал, "Тагтааг ихээр хооллож байгаа нь цэцэрлэгт хүрээлэнд тагтаа үүрлэх нөхцөлийг бүрдүүлж, тоо толгой нь хэвийн хэмжээнээс ихсэх, өд сангас нь хүрээлэн буй орчныг бохирдуулснаас тоосонцор үүсгэж, ханиад томуу дэгдээх, харшил үүсгэх шалтгааныг нэмэгдүүлж байна. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ иргэн бүр хайрлаж, энэ мэт үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна" гэжээ.