Н.Тэгшбаяр: Монгол Улс 10 мянган тонн ураныг олборлосон. Уран олборлохтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ байгаагүй

Н.Тэгшбаяр: Монгол Улс 10 мянган тонн ураныг олборлосон. Уран олборлохтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ байгаагүй

“Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн баасан гарагт УИХ Францын төрийн өмчит "Орано" групптай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар маргааш хөрөнгө оруулалтын гэрэнд гарын үсэг зурна. Үндсэн хуулинд заасны дагуу энэхүү гэрээнээс харахад 50-аас илүү хувийг иргэд хүртэнэ хэмээн “Мон атом” компанийн удирдлагууд болон эрдэмтэд мэдээллээ. Ингэхдээ,

  1. Монголоос авсан шар нунтаг ойрын 50 жил зөвхөн Франц төдийгүй Европын орнуудад тог цахилгаан, эрчим хүч болж явна.
  2. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялагалтай тэмцэх хамгийн гол салбар бол цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх гэдгийг Европын холбоо зарласан. Шар нунтаг цөмийн эрчим хүчний гол түүхий эд болсноор энэ бол хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэ гэрээг байгууснаар бид тусгаар, бие даасан, хараат бус улс юм байна гэдгийг харуулах томоохон боломж. Энэ бол Оюу толгойн араас орох хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт юм гэлээ. 

Доктор Н.Тэгшбаяр, "Уран олборлож байгаа газарт хэн нэгэн гаднаас уран авч ирээд тарьчхаагүй. Урантай орчны усыг зөвхөн уран олборлохоос өөр юунд ч ашиглах боломжгүй. Тэгэхээр цэвэр усыг бохирдуулаад байгаа юм шиг, цэвэр ус руу уран шахаад байгаа юм шиг ойлголтыг санаатай, санаандгүй байдлаар гадна дотнын гар хөл болсон байж болзошгүй этгээдүүд тараагаад байгаа учраас мэргэжлийн хүний хувьд хэлэхэд энэ нь жирийнээр бол бохир ус. Тэр хавьд ундны ус байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уран нь цацраг идэвхит ашигт малтмал. Тэр ч утгаараа ураныг эрэн хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой Засгийн газраас баталсан цацраг идэвхит ашигт малтмалыг олборлох норм, олон улсын агентлагаас баталсан дүрэм журмыг дагаж энэ үйл ажиллагаа явагдана. Гэрээ нь энэ дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг 3-4 жилийн хугацаанд олон улын шинжээчид шинжиж гаргасан зөвлөмжийг төсөл хэрэгжүүлэгч компани хэрэгжүүлж ажиллана гэж заасан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс газар дор уусган баяжуулах аргаар технологийн туршилт хийж 10 мянган тонн ураныг олборлосон. Уран олборлохтой холбоотойгоор цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ өнөөдрийг хүртэл дэлхий нийтэд гарсан тохиолдол байгаагүй. Гэхдээ аливаа уул уурхай ямар ч нөхцөлд өөрөө стандартыг мөрдөх шаардалагтай байдаг” гэлээ.




“FLASH SALE” BSB-д

1 цагийн өмнө