"Хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан" гэх Д.Ариунболдод холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан" гэх Д.Ариунболдод холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдод холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.  

Харин Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор гэм буруугийн шүүх хурал товлогдоогүй байгаа аж. 

Д.Ариунболдод Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд /Хахууль авах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.